Хайлтын үр дүн

990 илэрц олдлоо.

Хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүн түгээлт ба фермерүүдийн зохион байгуулалтыг Монгол, Япон улсын жишгээгээр тайлбарласан судалгаа.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх 37 байгууллага, ерөнхий боловсролын 5 сургууль, 1 эмнэлэгээс түгээгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар, чанар үйлчилгээний хүртээмж, түгээлтийн албан хаагчдын зан харилцаа, ёс зүйн талаар 5 асуулга бүхий асуумжийг цаасан хэлбэрээр сэтгэл ханамжийн судалгааг 2022 онд авсныг хүргэж байна.

/ 2023 он

Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд өгч буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтооход оршино.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллага, ерөнхий боловсролын 3 сургуулиудаас түгээгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хүртээмж, албан хаагчдын зан харилцаа, ёс зүйн талаар 6 асуулга бүхий асуумжыг цаасан хэлбэрээр сэтгэл ханамжийн судалгааг 2021 онд авсныг хүргэж байна.

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино

Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүүхдийн байдал 2020 эмхэтгэлийг боловсруулав.

Улаанбаатар хотын хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох зорилгын хүрээнд нийт 9 дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийг төлөөлүүлэн, онлайн судалгааны программаар санамсаргүй түүврийн аргад тулгуурлан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтын чанар, бодитой байдлыг хангахын тулд 2 удаагийн чанарын хяналт хийн, чанарын шаардлага хангаагүй, эргэлзээтэй 276 мэдээллийг судалгааны үр дүнгээс хасч, мэдээллийг үнэн бодитой, дүүргүүдийг төлөөлөх чадвартай хэмээн тооцон судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулсан билээ.

Батлан хамгаалах салбар Батлан хамгаалах яам болон бусад байгууллага түүний бүтээгдэхүүн, үйлчилгээнд өгч буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлоход чиглэсэн судалгааны ажил

Батлан хамгаалах салбар Батлан хамгаалах яам болон бусад байгууллага түүний бүтээгдэхүүн, үйлчилгээнд өгч буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлоход чиглэсэн судалгааны ажил

Батлан хамгаалах салбарын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн хуваарилалт, ажлын ачаалал, хэрэгцээ, ашиг сонирхол мөн бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх, сонирхлоо нийтэд ил болгох боломж, үүрэг хариуцлагыг шинжлэн дүгнэсэн, цаашид хийх арга хэмжээ, бодлого, шийдвэр гаргалтад ашиглахад чиглэсэн судалгааны ажил

Монгол Улсын эдийн засгийн байдлаас Батлан хамгаалах чадавх нь хэрхэн хамаарч буй байдлыг судалж, Батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлоход чиглэсэн судалгааны ажил

Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шинжилж, цаашид хөгжүүлэх арга зам, үндсэн чиглэлийг тодорхойлж бодлого, үйл ажиллагаанд ашиглахад чиглэсэн судалгааны ажил

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь олон нийтийн санал санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлон цаашдын бодлого үйл ажиллагааны санал боловсруулах үйл ажиллагаанд чиглэсэн судалгааны ажил

Хүн ам зүйн болон батлан хамгаалах бодлогын уялдаа холбоог судалж, Монгол Улсын хүн ам зүйн өнөөгийн байдал, түүний батлан хамгаалах бодлогын хэрэгжилтэд үзүүлж буй нөлөөллийн шинжилгээн дээр тулгуурлан хүн ам зүйн болон батлан хамгаалах бодлогын нийгмийн арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах арга замын талаар зөвлөмж боловсруулах зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Уг судалгааны ажилд хүн амын тоо, бүтэц, өөрчлөлтийг нийгмийн хүчин зүйлүүдтэй нь холбон судалж, цэргийн насны залуучуудын төдийгүй нийт хүн амыг эрүүлжүүлэх, тэдний боловсролын түвшинг дээшлүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлийг өдөөхөд чиглэсэн нийгмийн арга хэмжээний санал, зөвлөмж дэвшүүлсэнээрээ ач холбогдолтой болсон.

Судалгаа