Хайлтын үр дүн

33 илэрц олдлоо.

Монгол Улсын эдийн засаг дэлхийн хамтын нийгэмлэгтэй интеграцчилагдаж, глобал зах зээлийн оролцогч болсон тул иргэдийн мэдлэг, ур чадвар нь глобал эдийн засагт өрсөлдөх хэмжээнд байж зориулалтын шаардлагаа хангах учир боловсрол сургалтын талаар баримтлах бенчмарк нь олон улсын жишиг байх шаардлагатай болж байна.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Архивын ерөнхий газрын “Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт”-ын 2022 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээний судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хийж гүйцэтгэлээ.

/ 2023 он

Шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох арга зүйг хэрэглээнд нэвтрүүлэх бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулсан судалгаа болсон.

Улаанбаатар хотын хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох зорилгын хүрээнд нийт 9 дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийг төлөөлүүлэн, онлайн судалгааны программаар санамсаргүй түүврийн аргад тулгуурлан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтын чанар, бодитой байдлыг хангахын тулд 2 удаагийн чанарын хяналт хийн, чанарын шаардлага хангаагүй, эргэлзээтэй 276 мэдээллийг судалгааны үр дүнгээс хасч, мэдээллийг үнэн бодитой, дүүргүүдийг төлөөлөх чадвартай хэмээн тооцон судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулсан билээ.

ГБХЗХГ / 2019 он

Хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх

БШУЯ нь АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тэгш хамруулах боловсролыг дэмжих" төслийн хүрээнд зорилтот 4 сургууль, 4 цэцэрлэгийн багш, захирлуудаас сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлох судалгааг асуулгын болон фокус бүлгийн аргаар хийж, үр дүнд шинжилгээ хийсэн болно. Уг судалгааны үр дүнд суурилан "Тэгш хамран сургах боловсролын соёл, бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөрийг боловсруулж зорилтот сургууль, цэцэрлэгийн 437 багш, 46 захирал, эрхлэгч нарт сургалтыг зохион байгуулсан.

БШУЯ нь АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тэгш хамруулах боловсролыг дэмжих" төслийн хүрээнд зорилтот 4 сургууль, 4 цэцэрлэгийн багш, захирлуудаас сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлох судалгааг асуулгын болон фокус бүлгийн аргаар хийж, үр дүнд шинжилгээ хийсэн болно. Уг судалгааны үр дүнд суурилан "Тэгш хамран сургах боловсролын соёл, бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөрийг боловсруулж зорилтот сургууль, цэцэрлэгийн 437 багш, 46 захирал, эрхлэгч нарт сургалтыг зохион байгуулсан.

ГБХЗХГ / 2019 он

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа хөтөлбөр, орчин нөхцөл, үйлчилгээ чанар, стандарт зэргийн өнөөгийн нөхцөл байдал

ГБХЗХГ / 2018 он

судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн нэр төрөл, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлагын хэсэг

Гадаад дотодод магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдлыг судалж дүгнэлт гаргасан.

1990 оны ардчилсан өөрчлөлтөөс хойш тус салбарт хэрэгжсэн бодлого, хөтөлбөрийн үр дүн, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд үнэлгээ хийх, уг салбарын бодлогын уялдаа, залгамж чанарыг сайжруулах асуудал санхүүгийн хомсдол, сонгуулийн үр дүнгээс хамаарсан төрийн албан дахь улс төрийн томилгоо, бодлогын судалгаа, шинжилгээний мэргэжилтэн бэлтгэх, үндэсний боловсролын бодлогын судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх асуудал хоцорсон зэргээс шалтгаалан уг салбарын бодлогын бугшсан асуудлууд нь даамжирч, боловсролын үйлчилгээг орчин үежүүлэх, өнөө цагийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ажил хангалтгүй хийгдэж иржээ. Боловсролын бодлогын залгамж холбоо, тогтвортой хөгжлийг хангах үүднээс боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах өндөр мэдлэг бүхий мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй үнэлгээ хийж, үр дүнтэй инновацлаг шийдлүүдийг тогтмол боловсруулан гаргадаг бодлогын судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх загварыг боловсруулах нь нэн тэргүүний шаардлагатай зүйл гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас энэхүү төслийг хэрэгжүүлсэн.

КОВИД-19 цар тахлын үед сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтыг явуулж буй сайн туршлага

жилттай хэрэгжүүлсэн билээ. Төслийн үр дүн, үзэл санаа, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа багш, сургуулийн хамт олны судалгааны бүтээлүүдийг нэгтэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.

Монгол улсын засгийн газар, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран 2006-2012 онд "Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил", "Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх" гэсэн хоёр үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Төслийн үр дүн, үзэл санаа, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа багш, сургуулийн хамт олны судалгааны бүтээлүүдийг нэгтэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.

Судалгаа