Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

Сүүлийн жилүүдэд тасалгааны температурын мужид ажилладаг соронзон хөргүүрт ашиглах материалын судалгаа ихээхэн сонирхол татаж байна. Учир нь энд материалын потенциал энергийг ашигладаг, байгаль орчинд ээлтэй технологи юм. Соронзон хөргүүр нь соронзон калорик эффект (MCE) -д суурилдаг бөгөөд энэ нь тодорхой соронзон оронд байгаа соронзон материалын изотерм соронзон энтропийн өөрчлөлт (dS) эсвэл адиабат температурын өөрчлөлтөөр (dT) тодорхойлогдоно. Материал судлалын салбарт ажиллаж ирсэн өөрсдийн туршлага дээр тулгуурлан MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) болон бусад соронзон материалуудыг гарган авах тэдгээрийн бүтэц, соронзон болон оптик шинж чанаруудыг электроны микроскопиуд (JEM-2100F TEM болон Hitachi Su 8010 SEM), рентген дифракци (EMPYREN XRD), соронзон хэмжилт (Lakeshore 7407 VSM) -ийн аргуудыг ашиглан судлан тогтооно. Туршлагаар судалсан матераилуудын шинж чанаруудын ab-initio квант механикийн тооцоог хийж гүйцэтгэнэ. Сүүлийн жилүүдэд MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) энэ төрлийн соронзон материалуудын хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд янз бүрийн аргаар гарган авч байна. Гэвч энэ системийн зарим онцлог шинж чанарууд нь бүрэн гүйцэд тодорхой болоогүй байна. Энэ төслөөр эдгээр системүүд дэх соронзон калорик эффектийн микроскопик механизмийн талаар шинэ мэдээллийг гарган авахыг зорьж байна. Түүнчлэн монгол орны зарим түүний эд ашиглан хүчтэй соронзон материал гаргах эхлэлийг тавина. Судалгааны ажлын үр дүнгээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэх, үндэсний болон олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн

Барилга байгууламжийн суурь, тулгуур болон газар доорх байгууламжийн бүтээцэд тавигдах гол шаардлага нь ашиглалтын хугацаанд чанарын өндөр түвшинг хадгалж байх явдал байдаг. Газар доорх байгууламжид олон нийтийн үйлчилгээний барилгаас гадна үйлдвэрлэл, зам тээвэр, гүүрийн, эргэлтийн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламж зэрэг инженерийн байгууламж, барилгын суурь, тулгуурын бүтээцийн хэсэг орно. Тухайлбал барилга байгууламжийн суурь, зоорийн хэсэг, ус зайлуулах болон дамжуулах хоолой, түшиг хана, агаарын шугамын тулгуур, усжуулалтын болон үерийн усны хамгаалалтын бүтээцүүдийг нэрлэж болно. Эдгээр барилга байгууламжийн газар доорх болон тулгуурын бүтээцүүдийг бат бэх, удаан ажиллах чадварыг нь бодолцож бетон болон төмөрбетоноор хийдэг.

“Барилгын шинэ, шинэчилсэн материал үйлдвэрлэх технологи” Шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын цахилгаан шүүлтүүрийн нарийн ширхэглэлтэй Багануур болон Шивээ-овоогийн нүүрсний үнсийг ашиглан геополимер төрлийн барилга, замын материал үйлдвэрлэх технологийн параметрыг тогтоох судалгаа явуулав. Цахилгаан станцын хаягдал үнсний хими, физик, нүх сүвэрхэг чанар, болон цацраг идэвхийн шинжилгээг нарийвчлан явуулсны үндсэн дээр барилга, замын материалд ашиглах боломжтой гэдгийг тодорхойлов.

Судалгаа