Хайлтын үр дүн

36 илэрц олдлоо.

Ойн Газар / 2019 он

Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тооцох судалгааны ажлыг гүйцэтгэх нь тус судалгааны ажлын зорилго оршино.

Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийн дэмжлэгтэйгээр “БОРДООНЫ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛ, ОРГАНИК ХАЯГДЛЫН ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ” онол-практикийн бага хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг эмхэтгэн боловсруулсан

Монгол Улсын Засгийн газрын “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АХБ-наас хэрэгжүүлж буй “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА-8960” төслийн дэмжлэгтэйгээр Төвийн бүсэд Чацарганы кластерийн худалдаа-хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж өртгийн сүлжээ үүсгэх судалгаа, зөвлөх үйлчилгээний зохистой загварыг боловсруулахад оршино.

Судалгааны ажлын зорилго нь бэлчээрийн Монгол мал (ингэ, сарлаг, ямаа)-ын сүүний хими, биохимийн найрлага, биологийн идэвхт чанарыг газар зүйн бүс (говь, хангай, хээр бүс)-ийн онцлогтой холбон судлахад чиглэгдэнэ.

Монгол малын (үүний дотор хонь, ямааны) махыг тогтвортой экспортлох боломж, зорилтот хэрэглэгчдийг тодорхойлох, экспортлогчдыг бодит мэдээллээр хангах, Монгол малын мах, махан бүтээгдэхүүнийг Ойрх Дорнодын тодорхой орнуудад болон зүүн Азийн Малайз, Индонез орнуудад экспортлох боломжийг судалж, хэрэглэгчийн зан төлөвийн үнэлгээ хийх, Ойрх Дорнодын орнууд болон зүүн Азийн Малайз, Индонез орнуудын дотоодын болон импортын мах, махан бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг ялангуяа хүнс тэжээлийн үнэт чанар, савлагаа, үнэ бүрдэлт, түгээлт, зах зээлд эзлэх байр суурьтай холбон харьцуулж, үнэлэх

Монгол малын мах, дотор махны чанарын онцлог, давуу талыг баталгаажуулах судалгааг газар зүйн байршил, нас, хүйсээс нь хамааруулан гүйцэтгэх дотор маханд өртөг шингээн боловсруулах технологи бий болгоход судалгааны ажлын зорилго чиглэгдэнэ.

Төв, Дархан-Уул аймгийн сумдын тариалангийн талбайд тархсан таримлын өвчин, хортон шавьж, хог ургамал, хөнөөлт мэрэгч амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, хор хөнөөлийг судлан тогтоох, судалгааны өгөгдлүүдийг мэдээллийн санд оруулах, тэдгээртэй тэмцэх арга технологийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан тариаланчдад зөвлөх зорилготой.

Баруун бүсийн тариалангийн талбайд тархсан дотоод, гадаад хорио цээртэй болон гоц хөнөөлт организмын тархалтын хил хязгаарыг тогтоох, эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг туршилт, судалгааны арга ашиглан орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж цаашид тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд ургамал хамгааллын аргыг боловсруулах зорилготой.

Ургамал хамгааллын тухай хуулийн 8.1.10 дахь заалтанд заасны дагуу “Тариалангийн газрын ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргах” зорилгоор “Монгол орны Хангайн бүсийн газар тариалангийн хөнөөлт организмын тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, хөнөөлийг тогтоох судалгаа” сэдэвт зөвлөх тендерийн ажлын хүрээнд Хангайн бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногоон тэжээлийн талбайд тархсан ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын тархалт, хөнөөлийг тогтоох ажлыг удирдамжинд заасан сумдын нутагт хийж гүйцэтгэх зорилготой.

: Үхрийн цээж өвчин нь Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ буюу OIE)-с гаргасан халдварт өвчний ангилалаар хил дамжин халдварладаг (transboundary infectious disease) буюу гоц халдварт өвчний ангилалд багтдаг, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/210 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Архангай, Хөвсгөл, Булган аймагт дэгдсэн Мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийж, халдвар тархаж буй эрсдэлийн замуудыг тогтоон, хорио цээрийн арга хэмжээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Дэгдэлтийн судалгаа хийсэн гурван аймгийн нутагт богино зайд буюу сум дотор халдвар тархах эрсдэл нь малын бэлчээр, уст цэг, гол ус, нуурын орчимд улирлаас шалтгаалсан малчин өрх, малын тоо толгойн төвлөрөл ихтэй, өвчилсөн малыг ялган тусгаарлаагүй, өрхийн хэмжээнд биохамгаалал, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна. Аймаг хооронд буюу холын зайд халдвар тархах эрсдэл нь малын шилжилт, хөдөлгөөний хяналт сул, гарал үүсэл тодорхойгүй мал худалдан авах, борлуулах, Мал эмнэлгийн нэгдсэн систет (МЭНС)-ийг бүрэн гүйцэт ашиглаагүй, Бог малын мялзан (БММ) өвчний эмнэлзүйн шинж тэмдгийг таних, ялгаварлан оношлох хувийн малын эмч нарын чадвар дутмагаас шалтгаалж байна.

Товч хураангуй: Үхрийн арьс товруутах (ҮАТ) өвчин нь Capripoxvirus-ын төрөлд хамаарах ДНХ агуулсан вирусээр үүсгэгддэг. Сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Азийн улс орнуудад эрчимтэй тархаж байна. Манай улсад 2021 онд Зүүн бүсийн 3 аймагт ҮАТ өвчин анх бүртгэгдсэнээс хойш дахин 2022 онд Дорнод, Булган, Увс аймагт оношлогдлоо. Манай улсад бүртгэгдэж буй ҮАТ өвчний тархвар зүйн онцлогийг судлах зорилгоор 3 аймгийн 4 суманд 2836 толгой үхрийг судалгаанд хамруулахад уг өвчний халдварлалт нь дунджаар 5.9% [95%-ийн ИИ 4.8-6.9] байна. Дорнод аймгаас судалгаанд хамрагдсан үхэрт халдварлалт 9.7% байгаа нь хамгийн их хувийг эзэлж байна. Судалгаанд хамруулсан 3 аймгийн үхэрт илэрч буй ҮАТ өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд харилцан адилгүй байна. Дорнод аймагт ҮАТ өвчнөөр өвчилсөн үхрийн 6.3-44.3% бүх биеэр гүвдрүү гарах, халуурах, нүднээс нулимс гоожих, турж эцэх, сүүний гарц багасах, дэлэн, үржлийн эрхтэн үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бол Булган, Увс аймгийн үхэрт 50-96.3%-д өлөнгийн хонхорт гүвдрүү гарах шинж тэмдэг илэрчээ. Судалгаанд хамруулсан үхрийн дунд ҮАТ өвчинд өртөхөд нөлөөлсөн эрсдэлт хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр тооцоход эм, бие гүйцсэн мал болон худаг, нуур цөөрмөөс ус уудаг үхрийн дунд халдварт өртөх эрсдэл 2.0- 4.9 дахин их байна. ҮАТ өвчин нь манай улсын хувьд шинэ халдвар тул цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна

Говьсүмбэр аймгийн бүх сумдын газар нутгийг хамруулан хурдан морь уралддаг, малын шилжилт хөдөлгөөн ихээр хийдэг 62 өрхийн үржлийн насны 800 адуунд ям, хачгийн халуун, цус багасгах, болон нийлүүлгийн өвчний тандан судалгааг Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн.

Говийн хонины мах антиоксидант идэвх өндөртэй, бичил элементээр баялаг тул биологийн идэвхт бүтээгдэхүүнд багтахуйц байна.

Судалгаа