Хайлтын үр дүн

5 илэрц олдлоо.

/ 2023 он

Төсөл хэрэгжиж буй бүс нутаг дахь сонгогдсон УТХГ-уудад биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдийн тархац, нөөц, сүргийн бүтэц, нүүдэл шилжилтийн (эко коридор) нутгуудыг тодорхойлох суурь мэдээллийг бүрдүүлэхэд зөвлөх үйлчилгээний зорилго оршино. Энэхүү суурь судалгаагаар дэд төслийн хэрэгжилтийн дүнд биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдэд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөг үнэлэхэд шаардлагатай мэдээ, баримтыг бүрдүүлнэ. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг тавин ажиллав.

“Орчны цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлын судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй нийтийн үйлчилгээний газрууд болон цахилгаан эрчим хүчний 110/35/10 кВ-ын ба 35/10 кВ-ын дэд станцууд, 110, 35 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам болон троллейбусны 600 В-ын хүчдэлтэй шугамын орчинд цахилгаан соронзон орны хүчлэглүүдийн ба орчны агаарын чанарын үзүүлэлтүүд (даралт, температур, чийгшилт, нүүрс хүчлийн хий 𝐶𝑂2)-ийн хэмжилт хийж үр дүнд дүн шинжилгээг гүйцэтгэсэн болно.

Хоол тэжээлийн дутал, буруу хооллолт нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлөх тул чанартай хийгээд хүртээмжтэй хооллолт чухал. Нөгөө талаас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хоол тэжээлийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эх, асран хамгаалагчийн хоол тэжээлийн зөв мэдлэг, дадал их үүрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тухайд сургууль дээрээ хоолны үйлчилгээнд нас харгалзахгүй хамрагдахаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуульд 2013 онд заалт орсон хэдий ч 2017 оны 9 сараас төсөв батлагдан хоолны үйлчилгээ эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 оронд сургуулийн хоолны хөтөлбөр хэрэгжиж, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн бөгөөд Монгол улс 2019 оны 5 сард “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг УИХ-аар баталсан нь сургуулийн хоолны үйлчилгээний эрх зүйг орчныг бүрдүүлэхэд чухал алхам бөгөөд энэхүү төсөл хуулийн үндэслэл ба хэрэгжилтэнд нөлөө үзүүлснээрээ өндөр ач холбогдолтой болно.

Төслийн ажлын зорилго Монголын болон олон улсын дээд боловсролын байгууллагын эрэмбэ тогтоож буй өнөөгийн байдалд судалгаа хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох аргачлалыг боловсруулж, мэдээллийн бааз байгуулан, вэб хуудас үүсгэн програмчлахад оршино.

Барилга байгууламжийн суурь, тулгуур болон газар доорх байгууламжийн бүтээцэд тавигдах гол шаардлага нь ашиглалтын хугацаанд чанарын өндөр түвшинг хадгалж байх явдал байдаг. Газар доорх байгууламжид олон нийтийн үйлчилгээний барилгаас гадна үйлдвэрлэл, зам тээвэр, гүүрийн, эргэлтийн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламж зэрэг инженерийн байгууламж, барилгын суурь, тулгуурын бүтээцийн хэсэг орно. Тухайлбал барилга байгууламжийн суурь, зоорийн хэсэг, ус зайлуулах болон дамжуулах хоолой, түшиг хана, агаарын шугамын тулгуур, усжуулалтын болон үерийн усны хамгаалалтын бүтээцүүдийг нэрлэж болно. Эдгээр барилга байгууламжийн газар доорх болон тулгуурын бүтээцүүдийг бат бэх, удаан ажиллах чадварыг нь бодолцож бетон болон төмөрбетоноор хийдэг.

Судалгаа