Тус төслийн зорилго нь “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь” –ийг цахим хэлбэрээр боловсруулан судлаачид, олон нийтийн хэрэгцээнд зориулах, цаашид хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан, иргэдийн оролцоотойгоор дэлгэрүүлэн баяжуулж “Монгол үндэсний нэр томьёоны нэгдсэн сан” үүсгэх суурь нөхцөлийг хангах бөгөөд үүний тулд ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдийн судалгаанд идэвхтэй хэрэглэгддэг англи, монгол түлхүүр нэр томьёог бүртгэн цуглуулах, оноон тогтоож тодорхойлох, нэр томьёоны стандартад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулахад оршиж байсан.