Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

/ 2013 он

Усны чанарын доройтлын үндсэн гол шалтгааны нэг нь усны нөөц, хэмжээ багасах, усны байгалийн горим өөрчлөгдсөнөөс болдгийг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн нотолж байна.Тухайн голын экосистемийн үзүүлэлтүүд тухайлбал, голдрилын төрөл, хэв шинж, хөрс, хагшаас, усны химийн шинж чанар, температур, эргийн болон голдрилын доторх амьтан, ургамал, ус намгархаг газрууд зэрэг нь голын усны горимын хэв шинжийг илэрхийлж байдаг. Үүнээс гадна гол мөрний урсацын горимын нөлөөн дор хөрс, ургамлын бүрхэвчийн хэв шинж, амьтан, ургамлын төрөл зүйл, түүнчлэн хүний амьдралын хэлбэр ч бүрэлдэн бий болж байдаг.

/ 2021 он

Монгол орны халиун бугын тоо толгойг үнэлэх ажил 2010 оноос хойш хийгдээгүй. Төслийн гол зорилго бол манай орны бугын тархац нутгийн хэмжээ, популяцийн нягтшил, тоо толгой, ашиглах боломжтой хэмжээг аймаг бүрээр тогтоох, хамгааллын зэрэглэлийг тогтоох зэрэг болно. Ойн туруутан амьтны нөөцийн үнэлгээ хийхэд шугаман замнал, цэгэн ажиглалт, урамдах дуудлага, ул мөрийг бүртгэх, хоргол тоолох зэрэг олон аргыг газар нутгийн онцлог, цаг улиралд тохируулан сонгон хэрэглэв. Энэ төслийн хүрээнд манай орны хэмжээнд буга тархсан бүх нутгийг анх удаа бүрэн хамруулж, халиун бугын тархац, тоо толгойг аймаг бүрээр болон улсын хэмжээнд нэгтгэн гаргав.

/ 2015 он

Монгол орны хэмжээнд байгалийн бүс, бүслүүрийн шинэ зураг зохиох зайлшгүй шаардлагатай байна. Байгалийн бүс, бүслүүрийн тухай эрдэмтэн судлаачид өөр өөрийнхөөрөө санал дэвшүүлж иржээ. Өмнөх байгалийн бүс, бүслүүрийн зургуудад (1) байгалийн бүс, бүслүүрийг оновчтой нэрлэх асуудал дутагдалтай байсан, (2) байгалийн бүс, бүслүүрийн хил зааг төдийлөн тодорхой бус, тойм төдий байсан, (3) ойт хээр нь байгалийн бүс, бүслүүрийн алин болох нь маргаантай байсан, (4) говь, цөлийн бүсийн хил зааг, хамрах нутаг ихээхэн өөрчлөгдсөн, (5) зарим байгалийн бүс, бүслүүрүүд өөр бүсэд хамрагдах болсон гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр байгалийн бүс, бүслүүрийн хилийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, байгалийн бүс, бүслүүрийн шинэчилсэн зураг хийх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. Ландшафт-экологийн орон зайн ялгарал үүсч, тэдгээрийн хил өөрчлөгдөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь газрын гадарга бөгөөд уур амьсгалын нөлөөгөөр илрэх өргөргийн бүсийн тархалтад нөлөөлж байгалийн бүс, бүслүүрийн хилийн хамрах орон зайн тархалтын хэлбэрийг бүрдүүлдэг.

Судалгаа