Хайлтын үр дүн

15 илэрц олдлоо.

Хог хаягдлын төвлөрсөн цэгийн судалгааг улсын хэмжээнд гаргаж, одоо байгаа хогийн цэгүүд байршлын хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээг хийж дүгнэлт гаргаж зөвлөмж боловсруулах.

“2010 оноос хойш батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээний санал, боловсруулан БХБЯ болон орон нутагт хүргүүлэх” ажлын хүрээнд судалгааг /2020 оны эхний хагас жилийн байдлаар/ хийж үнэлэлт дүгнэлт хийсэн.

Монгол Улсад хэт урт суурь талтай интерферометийн станц (VLBI) буюу алсад орших одны тусламжтай геодезийн өндөр нарийвчлалтай байршил тодорхойлоход ашиглах станц байгуулахад болон судалгаа хийхэд зорилго оршино.

Газрын нэгдмэл сангийн улсын тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох, цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс, орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог ач холбогдолтой.

Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг нь газар, байгалийн нөөцтэй холбоотой бүхий л салбарын суурь, бодлогын баримт бичиг байх ёстой бөгөөд салбарууд өөр хоорондоо уялдан зангидагдах гол нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Засгийн газар, яам, агентлагууд, орон нутгийн хамтын үүрэг мөн.

Төрийн өмчийн газрын эрхийн харилцааг үүсгэх, өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдоогүй төрийн өмчийн газрын кадастрын зураглалыг газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллаар хийх, газрын улсын бүртгэлд бүртгэх, төрийн өмчийн газрын төлөв байдал, шинж чанарын мэдээллийн сан үүсгэх, төрийн өмчийн газрын ашиглалт, хамгаалалтанд төрийн хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх, зөвшөөрөлгүй газар ашиглалтыг арилгах, нөхөн сэргээлт хийх шаардлагатай газрын хэмжээг заагийг тодорхой болгох зорилготой.

Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум сууринд нийгмийн дэд бүтцийн одоо байгаа хүчин чадлыг төслийн хүчин чадалд харьцуулан 2017 оны эцсийн байдлаар тухайн орон нутагт оршин сууж байгаа хүн амд хүртээмжтэй буй эсэх хангамжийн түвшинийг тодорхойлох зорилготой.

Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг бий болгох зэрэг ажлын хүрээнд оюуны өмчийн эрх, үндэсний аюулгүй байдал, хувийн нууц болон бусад холбогдох асуудлуудыг харгалзсан суурь орон зайн өгөгдөл, мэдээллийг нэгдсэн системд оруулж, мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн веб зураглалын дэвшилтэт технологийг ашиглаж олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг нэвтрүүлж эхлээд байна.

Энэхүү Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны үр дүнд боловсруулагдаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан баримт бичиг бөгөөд дунд болон түүнээс бага түвшний орлоготой улс орнуудад орон зайн мэдээллийн менежментийн болон түүнтэй холбогдсон дэд бүтцийн удирдлага, зохицуулалтыг үндэснийхээ хэмжээнд хийхэд үндэс суурь, хөтөч нь болох үүднээс боловсруулагдсан. Түүнчлэн, цаг хугацаа өнгөрч энэхүү Хүрээ нь хувьсан өөрчлөгдөхийн зэрэгцээ өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудын хувьд ч мөн уг Хүрээний ашиг тусыг хүртэх боломжтой.

Манай орны хувьд олон улсын түвшинд яригдаж, шийдвэрлэгдэж буй орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээрх арга хэмжээ, үр дүн, сайн туршлагыг ашиглан өөрийн орны нөхцөл байдал, онцлогтой уялдуулан төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, үндэсний хэмжээнд тулгамдаж буй нийгэм, эдийн засаг, байгаль орны асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж болохоор байна.

Судалгаа