Хайлтын үр дүн

275 илэрц олдлоо.

Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

/ 2020 он

Тус төвөөс төрийн үйлчилгээ авдаг иргэдээс сэтгэл ханамжийн түвшинг тогтоох, түүнчлэн иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, байгууллагын чиг үүрэг, хүний нөөцийн чадавхид шинжилгээ хийнэ.

/ 2015 он

Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хэрэгцээт нийгмийн зорилтот бүлгийг тодорхойлох явдал боловч зөвхөн энэ асуудлаар явцууралгүй Монгол Улсад үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох буюу иргэд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж хамгаалахад хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж байгааг

/ 2021 он

Хэрэглэгчийн үнэлгээний судалгааны тайлан нь Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг сайжруулах, тус төв нь иргэдэд илүү үр дүнд хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

/ 2019 он

ХЗТТ-өөс 2019 онд үндсэн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил, үйлчилгээ, тэдгээрийн хэрэгжилт, мөн тус төвийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн үргэлжлэхэд нөлөөлөх голлох хүчин зүйлс болох хүний нөөц, материаллаг нөөц бололцоо ... мэдээлэл зэрэгт тулгуурлан хийх.

/ 2018 он

ХЗТТ-ын 2018 онд үндсэн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил, үйлчилгээ, тэдгээрийн хэрэгжилт, мөн тус төвийн үйл ажиллагаа тогтвортой хэвийн үргэлжлэхэд нөлөөлөх голлох хүчин зүйлс болох хүний нөөц, материаллаг нөөц бололцоо, ажиллах орчин нөхцөл болон улсын өмгөөлөгч нарын үйл ажиллагааны чанар хүртээмж зэргийг судлан үзэх.

/ 2016 он

ХЗТТ-өөс иргэд төлбөрийн чадваргүй яллагдагч, аж ахуй нэгж байгууллагад үзүүлж буй үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдалд хэрэглэгчийн үнэлгээ буюу сэтгэл ханамжийн судалгаа явуулах замаар хяналт-шинжилгээ хийж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал, зөвлөмж өгөхөд оршино.

/ 2022 он

Судалгааны энэ хэсэгт ХЗТТ-өөр үйлчлүүлэгчид болон хамтын ажиллагаа бүхий байгууллагын төлөөллөөс авсан анкетын судалгааны үр дүнд үндэслэн ХЗТТ-ийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх юм. Тус байгууллагаас үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийг хууль зүйн зөвлөгөө авсан иргэд болон өмгөөллийн үйлчилгээ авсан иргэд гэсэн хоѐр үндсэн хэсэгт ангилан, ангилал тус бүрийн үр дүнг хооронд нь харьцуулан авч үзэх бол хамтын ажиллагаа бүхий байгууллагын төлөөллийн эрхэлж буй ажил мэргэжлээр нь харьцуулах.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн олон талт чиг үүрэг, түүний үр дүнгийн талаар иргэд төдийлөн ойлголт, мэдээлэл багатай байдаг билээ. Нийгмийн амьдралд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, хоригдол болон тэдний хамаарал бүхий хүмүүс л тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг гэсэн ойлголт олон жил байсаар ирсэн. Бидний энэ удаагийн судалгаа ч гэсэн энэхүү байгууллагын үйл ажиллагааны талаар дээр дурдсан хамааралгүй иргэдээс ямар мэдээлэлтэй байдаг, тус байгууллагын олон нийтэд чиглэсэн мэдээлэлийн эх сурвалжийн чанар, хүртээмжийн талаар судалхыг зориж энэхүү судалгааны ажлыг хийхийг зорьсон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар олон судалгаа хийгдсэн байдаг хэдий ч тухайлан иргэдийн ойлголт, төсөөллийн талаар хийгдсэн судалгаа үгүй байдаг билээ. Энэхүү судалгааны мөн нэг онцлог нь Монгол Улсын нийт аймаг, орон нутгийн хэмжээний иргэдийн төлөөллийг оролцуулсан нь судалгааны цар хүрээ, ач холбогдлыг нэмж байгаа юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт хотын төвийн бүс байх бөгөөд тус бүсэд хотын түүхэн төв хэсэг, төрийн төв болон орон нутгийн засаг захиргаа, олон нийт, орон сууцны хорооллуудаас бүрдэх хотын хуучин төв байрлах бөгөөд шинэчлэн төлөвлөж сайжруулан хөгжүүлэх хэсэг, голлох суурьшлын бүс байхаар тусгагдсан. Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, амарч зугаалах олон нийтийн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, ажил хэрэг бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн нэгж хороолол болгон хөгжүүлнэ.

Энэхүү судалгааны зорилго нь Барилгын хөгжлийн төвөөр үйлчлүүлсэн иргэд, ААНБын сэтгэл ханамжийг судлах, үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг тодорхойлох, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмжийг боловсруулах юм.

Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хэрэгжүүлэх, газар нутаг, нийгэм, эдийн засаг, хүн амзүйн онцлогт нийцүүлэн нэгж хорооллын өөрийн дүр төрхийг илэрхийлсэн хот төлөвлөлтийн норм, стандарт бүхий иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг цогцоор шийдсэн архитектур орон зайн төлөвлөлттэй болж, Одоо байгаа олон хүндрэл, асуудлыг шийдэх шийдэл гарц нь нээгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.

Төсөл хэрэгжиж байгаа байршлуудад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, зорилтот салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ нар энэхүү суурь судалгаанд хамрагдсан.

Монгол улс дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг үнэлэх, өрсөлдөх чадвараа сайжуулах, цаашдын хэрэгцээ шаардлага болон бараа бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг саад, бэрхшээлийг илүү сайн тодорхойлж ойлгоход энэхүү судалгааны зорилго юм.

Судалгаа,зөвлөх үйлчилгээний "Эс Ай Си Эй" ХХК-ын судалгааны баг нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Best хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн Төслийн суурь үзүүлэлтийн хүрээнд төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний логик хүрээ, үр дүнг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрийн суурь түвшний мэдээллийг цуглуулсан. Цаашид эдгээр суурь үзүүлэлтийг төслийн явцын болон эцсийн үнэлгээний үр дүнтэй харьцуулж, төслийн үр өгөөжийг тооцох юм. Бизнесийн хэрэгцээг тодорхойлох судалгааны хүрээнд бизнес эрхлэгчдийг чадавхжуулахад ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг судаллаа. Тодруулбал, санхүүгийн болон санхүүгийн бус сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг нарийвчлан авч үзсэн. Энэхүү мэдээлэлд үндэслэн техник туслалцааны төслийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, үйл ажиллагааг цаашид төлөвлөх юм.

Судалгаа