Хайлтын үр дүн

255 илэрц олдлоо.

Дэлхийн банкны зүгээс Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, боломж төлвийг судалж, дүн шинжилгээ хийлээ.

Эдийн засгийг сэргээхийн тулд бизнесийн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх нь

Төслийн гол зорилго нь Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын үр дүнтэй менежментийг бий болгож, хог хаягдлыг дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэх, аймгийн төвүүдийн оршин суугчдын хүрээлэн буй орчны нөхцөл болон аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх, хатуу хог хаягдлын менежментийг бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх загвар төсөл болгох явдал юм.

МҮХАҮТ-ын Судалгааны институтээс жил болгон гаргадаг Бизнесийн итгэлийн индекс 2021 судалгааны үр дүн , Хүнд суртлын индекс 2021 судалгааны үр дүнгүүдийн товч үр дүн

Нийслэлийн авто замын түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах Нийслэлийн авто замын түгжрэлээс үүдэн гарах алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт боловсруулах

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЖ, ЗОРЧИЛТЫН ХЭМЖЭЭГ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ

ГОЛ КОРИДОР ДАГУУХ АЧААЛАЛ ИХТЭЙ УУЛЗВАРУУДЫН БАЙРЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТҮГЖРЭЛИЙН ТҮВШИН “VCR” ҮЗҮҮЛЭЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШИН “LOS”-ЫГ ТОДОРХОЙЛОХ АЖИЛ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2023 ОНЫ А/30 ДУГААР ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ЯВГАН БОЛОН АВТО ЗАМЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЦ ГАРЦ ГАРГАХ ЗАХИРАМЖИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗӨРЧЛИЙН СУДАЛГА

Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

Ухаалаг технологийн хэрэглээ, хиймэл оюун ухаан, шинэ, техник технологийн мэдлэгээр залуу агрономичдыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Манай орны стратегийн гол нэрийн таримал буудайн хөгжлийн үе шат бүрт ургац бүрдэх үйл явцыг хиймэл дагуулын тоон эх өгөгдөл болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан тодорхойлж, мониторинг хийх аргачлалыг боловсруулж 2 судлаачыг магистрын зэрэг хамгаалуулсан.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 10, 13, 14, 15, 16, 17 дугаар барилгууд нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагдах бөгөөд зүүн болон урд талаараа Чингисийн өргөн чөлөө, баруун талаараа Д.Чимэд-Осорын гудамжаар хүрээлэгдсэн. Тус байрнуудын ойр орчмыг хамруулан 17 га талбайд барилгын судалгааг гаргасан бөгөөд байршилд нийт 118 том, жижиг, одоо байгаа болон төлөвлөгдсөн барилга хамрагдаж байгаагаас 1-14 давхар хүртэл баригдсан байна.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагдах бөгөөд зүүн болон урд талаараа Чингисийн өргөн чөлөө, баруун талаараа Д.Чимэд-Осорын гудамжаар хүрээлэгдсэн. Тус байрнуудын ойр орчмыг хамруулан 17 га талбайд барилгын судалгааг гаргасан бөгөөд тухайн хэсэгт нийт 118 том, жижиг, одоо байгаа болон төлөвлөгдсөн барилга хамрагдаж байгаагаас 105 одоо байгаа барилга, 13 төлөвлөгдөж буй барилга байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 4, 6, 7, 10, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар барилгууд нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагдах бөгөөд зүүн болон урд талаараа Чингисийн өргөн чөлөө, баруун талаараа Д.Чимэд-Осорын гудамжаар хүрээлэгдсэн. Газар олголтын судалгааг 2500 масштабтай зураг дээр 17 га талбайн 67 нэгж талбарыг хамруулан судалсан. Тус хэсэгт 1997 оноос эхэлж анх олгогдож эхэлсэн бөгөөд хамгийн багадаа 6м2 хэмжээтэй газар, хамгийн ихдээ 9000м2 талбайтай газар олгогдсон байна. Судалгаанд хамрагдаж байгаа 17 га талбайгаас аж ахуй нэгж болон иргэнд эзэмших хэлбэрээр олгогдсон нийт газар 4,6 га байгаа бөгөөд өмчилсөн газар байхгүй болно.

Судалгаа