Хайлтын үр дүн

178 илэрц олдлоо.

Тооцоолох хэл шинжлэлд өргөн хэрэглэгдэж буй үг зүйн загварыг судалж, монгол хэлний хэл шинжлэлд хэрхэн хэрэглэж болохыг харуулах энэхүү сул орон зайг бага ч болсон нөхөж монгол хэлийг цахим орчинд боловсруулахад зориулсан онол арга зүй, практик арга аргачлалыг боловсруулах. Цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор монгол хэл, кирилл болон монгол бичгийг компьютерээр боловсруулах чиглэлд олон судалгаа шинжилгээ хийх, холбогдох программ хангамж хөгжүүлэхэд шаардагдах онолын судалгаа хийж гүйцэтгэх, зарим нэгэн программ хангамж боловсруулж турших, хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийг цахим орчинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах. Мэдээллийн технологийн хөгжлийн шинэ чиг хандлага болж буй “машин сургалт”-ын төрөл бүрийн технологи, арга зүйг монгол хэлний цахим боловсруулалтанд ашиглаж компьютер хэл шинжлэлийн судалгааныхаа үр дүнг сайжруулан холбогдох туршилтыг хийж гүйцэтгэх.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 43-т “Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж, Засгийн газраас УИХ-д 2018 онд өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү хуулийн төслийн зохицуулалтаар Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбогдон бий болох харилцааг зохицуулах үндсэн зорилго тавьсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 43-т “Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж, Засгийн газраас УИХ-д 2018 онд өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү хуулийн төслийн зохицуулалтаар Түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбогдон бий болох харилцааг зохицуулах үндсэн зорилго тавьсан байна.

Энэхүү судалгаанд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжтой уялдуулан байгаль орчны холбогдолтой тодорхой төрлийн зөрчлийг шалгах арга аргачлал, түүний дотор зөрчлийг зүйлчлэх, шалган шийдвэрлэх арга ажиллагаа, түүний гэмт хэргээс ялгагдах онцлог,төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа зөрчилтэй хэрхэн холбогдох болон ялгагдах тухай, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд иш татсан байдлаар тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг хэрхэн ашиглах тухай, хойшлуулшгүй тохиолдол гэж юу болох тухай, зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын асуудал, Зөрчлийн хуулийн тусгай ангийн ойлголт, тодорхой төрлийн зөрчлүүдэд холбогдох нэр томьёоны ойлголт, прокурортой хэрхэн хамтран ажиллах тухай болон холбогдох тушаал, дүрэм, журам, эрх зүйн акт зэрэг асуудлуудыг тусгасан болно.

Орон сууцны тухай хууль нь 6 бүлэг, 19 зүйлтэй. Орон сууцыг хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газрын хэвлий дэх эрдэс баялаг нь төрийн нийтийн өмч байх бөгөөд түүнийг зөвхөн хуульд заасны дагуу ашиглуулж болох ба үүний төлөө хуулиар тогтоосон АМНАТ-ыг ногдуулж байгаа нь дэлхий нийтийн нийтлэг жишигтэй адил байна. Энд тэмдэглэх зүйл бол эрдэс баялгийн салбарт баримтлах татварын бодлого, түүний дотор АМНАТ-ыг тооцох, ногдуулах зарчим, хандлага, арга аргачлал нь улс орон бүрийн тусгаар эрхэд хамаарах асуудал тул тус бүрнээ өөрсдийн онцлого, бодлогыг тусгасан байдлаар АМНАТ-ыг ногдуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн нэг болох иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад өнөөгийн байдлаар нь эрх зүйн зохицуулалтын болоод практик хэрэгжилтийн хувьд хүндрэлтэй асуудлууд байсаар байна. Шийдвэр гүйцэтгэх албаны хэмжээнд 1996 онд 25.6 тэрбум төгрөгний өр төлбөр барагдуулж байсан бол 2019 онд 1 их наяд 900 гаруй сая төгрөг буюу 74 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэн, хуулийн этгээд хоорондын бизнесийн болон зээлийн харилцаа асар хурдацтай хөгжиж буйтай шууд холбогдож байдаг. Төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, улмаар тулгамдсан асуудлыг судалгаа-шинжилгээний үндсэн дээр нээн илрүүлж, шийдвэрлэхтэй холбоотой санал, зөвлөмж боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад танилцуулах хүрээнд энэхүү судалгааны тайланг боловсруулсан.

Үйлчилгээ авахад хамгийн хүндрэлтэй төрийн байгууллагыг нэрлэсэн байдал /хүн ам зүйн үзүүлэлтээр/

Сүүлийн жилийн хугацаанд аймаг сумын удирдлага, төрийн байгууллагын зүгээс хийсэн хамгийн үр дүнтэй ажлууд

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (шинэчилсэн найруулгын 144) зүйлийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний нэгдсэн тайлан

УБЕГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэрэглэгч - иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн танигдсан, үйлчилгээнд өгсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, санал хүсэлтийг судалж дүгнэлт гаргах, уг дүгнэлтэд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэн тавихад оршино.

УБЕГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэрэглэгч - иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн танигдсан, үйлчилгээнд өгсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, санал хүсэлтийг судалж дүгнэлт гаргах, уг дүгнэлтэд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэн тавихад оршино.

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Судалгаа