Монгол Улсын нэгдэн орсон, байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн түвшинд хүний эрх, эрх чөлөөг хангах тухай авч үзэх бөгөөд Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 6 дахь удаагийн ээлжит тайланд Хүний эрхийн хорооноос гаргасан дүгнэлттэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд ХЗДХЯ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Уг төлөвлөгөөний 8-д “Шууд болон шууд бус байдлаар ялгаварлан гадуурхах зэрэг төрийн болон хувийн салбарт ялгаварлан гадуурхахын эсрэг чиглэсэн дэлгэрэнгүй зохицуулалт бүхий хууль тогтоомжийг батлах” тухай заасан.
Иймд, дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн Ялгаварлан гадуурхахын эсрэг тусгайлсан зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэхийг тодруулахыг зорьсон.