Хайлтын үр дүн

211 илэрц олдлоо.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй малчин, фермерийн эрхлэгчдийн мэдээ, судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн албан хаагчдад судалгааны тусгай маягтын дагуу дэлгэрэнгүй мэдээ авах арга зүйг өгч мэдээллийг нэгтгэдэг. Судалгааг сар, улирал, жилээр авч үр дүнг нэгтгэн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан анализ, дүгнэлтийг хийж ажилладаг. Улсын хэмжээний дүн мэдээг нэгтгэх статистик мэдээллийг төрийн захиргааны байгууллага Нийслэлийн Статистикийн газартай хамтран судалгаа тооллого, хяналтаар ажилладаг.

Шинэ төрлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгаа

Нийтийн тээврийн чиглэл сайжруулалтын тооцоолол судалгаа

БАЯНХОШУУХАНЫН МАТЕРИАЛГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧИЙН НЯГТРАЛ, АШИГ АЛДАГДЛЫН ТООЦОО СУДАЛГАА БОЛОВСРУУЛАХ СУДАЛГАА

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих үнэ, нийтийн тээврийн салбарын орлого, зардал, нийгэм эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааг хийж, нийслэлийн төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж санал, зөвлөмж гаргах

Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл (ЭЭЧБ) болон хараат бус судалгааны хүрээлэн (IRIM) нь Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр"Монголын бичил болон жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Ковид-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ" сэдэвт судалгааг хийсэн.

МҮХАҮТ -с "Covid-19"с вирусээс сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлэх нөлөөний судалгааг 1100 аж ахуйн нэгжийг хамруулан хийсэн.

Монгол банк 2011 оноос хойш бизнесийн байгууллагын орчны шинжилгээ хийж ирсэн.

Монгол банк 2011 оноос хойш жил бүр бизнесийн орчны түүвэр суудалгаа хийж ирсэн.

Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй бэрхшээл, дэмжлэг судалгааг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮХАҮТ, Улаанбаатар үнэт цаасны биржтэй хамтран хийсэн.

МҮХАҮТ нь 2000 оноос хойш бизнесийн орчинтой холбоотой судалгааг тогтмол хийж ирсний нэг нь тус судалгаа юм.

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино

Улаанбаатар хотын хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох зорилгын хүрээнд нийт 9 дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийг төлөөлүүлэн, онлайн судалгааны программаар санамсаргүй түүврийн аргад тулгуурлан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтын чанар, бодитой байдлыг хангахын тулд 2 удаагийн чанарын хяналт хийн, чанарын шаардлага хангаагүй, эргэлзээтэй 276 мэдээллийг судалгааны үр дүнгээс хасч, мэдээллийг үнэн бодитой, дүүргүүдийг төлөөлөх чадвартай хэмээн тооцон судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулсан билээ.

Судалгаа