Хайлтын үр дүн

36 илэрц олдлоо.

Энэхүү төсөлт ажлын зорилго нь Монголын түүхэнд холбогдох олон хэлний сурвалжийг цуглуулан монгол судлал ба монголчуудын өвөөр бүрдсэн, түүх, хэл шинжлэл, социологи, нийгэм соёлын антропологи зэрэг Монголын нийгмийн шинжлэх ухааны судалгааны тулгуур болдог, дэлхийн монгол судлалын хүрээнд тодорхой байр суурь эзлэхүйц Монголын түүхийн холбогдолтой баримт сурвалж, судалгааны нэгдсэн санг байгуулахад оршино.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимжин тогтворгүй болж хэт дулаарах, хүйтрэх зэргээр хэлбэлзэлтэй байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө нь адил байна.Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн хуурай газрын хэмжээ багасч байгаа нь нийтлэг үзэгдэл болжээ. Байгалийн энэхүү хувирамтгай дүр төрх нь хуурай сэрүүн уур амьсгалтай, эх газрын Монгол орны бэлчээрийн зүй тогтолд нөлөөлж, нүүдэлчдийн мал сүргийн бүтэц, тоо толгойд уламжлал түшиглэсэн шинэлэг зохицуулалт хийхийг шаардах боллоо. Зарим бүс нутгийн малчдын мал маллагааны арга туршлага уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгдөж байгаа нь тэдний дунд хийсэн судалгаагаар мэдэгдэж байна.Тиймээс бид монгол нүүдэлчдийн байгаль, цаг агаартай дасан зохицох олон мянган жилийн туршлагыг түүхэн сурвалж болон өнөөгийн малчдын аман баримтаас судлан цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан хөмрөг бүрдүүлж, дүгнэх зорилготой.

Өнөөдөр хүртэл Монгол улсын газар нутаг дээр 10 гаруй энэ үеийн холбогдолтой түүхийн дурсгалт хотууд, хуучин сүм хийд үлдэж хоцорсон бөгөөд судлагааны эргэлтэд огт ороогүй, сүйтгэгдэж, соѐлын өвийн хувьд маш дор байдалд ороод байна. Тиймээс энэ үеийн хотуудыг цогцоор нь археологи, угсаатны судлал, түүхийн талаас нь судлан шинжлэх, тэрхүү судалгааг үндэслэн хадгалалт хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх, хөтөлбөр боловсруулах, улмаар дотоодын болон гадаадын аялал жуулчлалын сүлжээнд холбон хөгжүүлэхэд гол зорилго оршиж байна.

Соёлын яам / 2019 он

Талын гурван хэрмийн баруун талын захын хэрэмд малтлага явуулж, бүтэц зохион байгуулалтыг гаргахыг зорьсон

Судалгаа