Хайлтын үр дүн

24 илэрц олдлоо.

Хүн ам зүйн болон батлан хамгаалах бодлогын уялдаа холбоог судалж, Монгол Улсын хүн ам зүйн өнөөгийн байдал, түүний батлан хамгаалах бодлогын хэрэгжилтэд үзүүлж буй нөлөөллийн шинжилгээн дээр тулгуурлан хүн ам зүйн болон батлан хамгаалах бодлогын нийгмийн арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах арга замын талаар зөвлөмж боловсруулах зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Уг судалгааны ажилд хүн амын тоо, бүтэц, өөрчлөлтийг нийгмийн хүчин зүйлүүдтэй нь холбон судалж, цэргийн насны залуучуудын төдийгүй нийт хүн амыг эрүүлжүүлэх, тэдний боловсролын түвшинг дээшлүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлийг өдөөхөд чиглэсэн нийгмийн арга хэмжээний санал, зөвлөмж дэвшүүлсэнээрээ ач холбогдолтой болсон.

ӨРХИЙН ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

ХҮН АМЫН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛЫГ АГШИНГИЙН АРГААР ТОГТООСОН ДҮН

ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНӨӨР ХИЧЭЭЛЛЭХ ТАЛААР ХҮН АМЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДЛЫГ ХЭМЖИХ СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙГ БОЛОВСРУУЛАХ

Техник, технологийн хөгжил хиймэл оюун ухаанд суурилж, ухаалаг болсоор байгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж мөн адил тус жишгээр хөгжиж байна. Үүний үр дүнд оношилгоо, эмчилгээний чанар сайжирч, илүү нарийвчлал сайтай, ашиглахад хялбар, овор хэмжээ бага, хүн ба байгальд ээлтэй, цаг хугацаа хэмнэсэн зэрэг давуу талуудыг бий болгож байна. Иймд Монгол улсын эрүүл мэндийн салбарт тус оношилгоо, эмчилгээний давуу талыг бий болгох шинэ, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах шаардлагатай байна.

Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2 дугаар зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүнд "Урт хугацааны даатгалын тогтолцоог бүрдүүлж, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, нэг цэгээс тусламж, үйлчилгээг авах тогтолцоо бүрдсэн байна." гэж заасан. Иймээс олон улсад ашиглаж байгаа мэс заслын робот системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, тухайн системийн давуу талыг дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын хүчилтөрөгчийн үйлдвэр, хийн хангамжийн системийн хэвийн, аюулгүй ажиллагаанд үнэлгээ тавьж, хүний нөөцийн мэдээллийг гарган тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.

Судалгаа