Хайлтын үр дүн

25 илэрц олдлоо.

Адууны тамганы судалгаа Монгол судлалд төдийгүй тамганы дүрс нь монголчуудын хувьд өмчийн ялгааг харуулах баримт нотолгоо, мал сүрэг өсөх үржихийг соёрхох бэлгэ тэмдэг, монгол хүний удам, уг гарвалыг мөргөх тэмдэг, малын удмын сан бохирдох цус ойртохоос сэргийлэх, залуу малчид тамга сонгохдоо уламжлалаа хадгалах, айл гэрийн үүд өлзийтэй өгөөмөр баян байх бэлгэдэл болж ирсэн зэрэг ач холбогдолтой. Монгол соёлыг өнөө цагт уламжлуулан авч явахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийхдээ салбар дундын хамаарлыг анхаарах арга технологийг хослуулан ашиглан зэрэг нь чухал юм. Энэхүү төслийн ажлын үр дүнг монгол уламжлалт дүрс тэмдгийг судлах, малчид шинэ тамга сонгох боломж бүрдэх төдийгүй адууны тамгаар дамжуулан овог удам, угсаа гарвалаа таних боломж бүрдэхийн тулд цахим системийн зөв зохистой зохиомжлох хэрэгжүүлэх юм. Үр дүнд бий болсон өгөгдлийг судлаачид эрдэм шинжилгээ, сургалт судалгаанд ашиглах, малчид ахуй амьдралд хэрэглэх, түүнчлэн тамга нь Монгол барааны тэмдгийн нэг хэлбэр гэдгээр бусад барааны тэмдгийн нэгэн адил цахимжуулах, соёлын өвийг уламжлан дамжуулах, хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой, хүртээмжтэй байх олон төрлийн аппликейшн хөгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна. Иймээс уг төслийн хүрээнд тамганы дүрсийг судалгааг монгол судлал талаас хийж, цахим хэлбэрт оруулахын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тодорхойлох салбар дундын хэлбэртэйгээр хийх юм.

Манай улсын санхүүгийн зах зээл нь банкны систем давамгайлсан санхүүгийн тогтолцоотой, хадгаламжийн хүүгийн түвшин хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундажтай харьцуулахад өндөр байгаа нь урт хугацаанд нийгэм, эдийн засагт үр ашгаа өгөх төслүүдийг үнэт цаасны зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, уг салбарыг хөгжүүлэх боломжийг бууруулж байна. Манай санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг банкны салбар дангаараа эзэлж, үлдсэн тав орчим хувийг хөрөнгийн зах зээл, бичил санхүү, даатгалын салбар, үүн дотор 1 хүрэхгүй хувийг хөрөнгийн зах зээл эзэлж байна. Хөрөнгийн зах зээлд үнэт цааснуудын арилжаа, оролцогч талуудын найдвартай байдал, хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийг олон талаас нь судлан дүгнэсэн байгаа хэдий ч үнэт цаасны багцын шийдвэр гаргалт илүү анхаарал татсан асуудлуудын нэг хэвээр байна. Энэхүү төслийн хүрээнд хөрөнгийн зах зээл дэх их хэмжээний өгөгдлийг өгөгдлийн уурхайн арга техникийг ашиглан боловсруулж үнэт цаасны багц сонголтыг хамгийн оновчтойгоор бүрдүүлэх загварчлал гаргана. Энэ нь үнэт цаасны багц сонголтыг хийх програм хангамжийн үндэс суурь нь болох юм. Уг төслийн ажил нь санхүүгийн зах зээл болон компьютерийн шинжлэх ухааныг холбосон салбар дундын хэлбэртэйгээр хийгдэнэ.

Монгол улсын үүрэн холбооны операторуудын сүлжээ төлөвлөлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын хэрэгжүүлсэ туршлага дээр тулгуурлан цаашид манай улсын үүрэн холбооны операторуудын хооронд үндэсний роуминг үйлчилгээг (ҮРҮ) нэвтрүүлэх боломжийн талаар судлах нь энэхүү судалгааны ажлын зорилго юм.

Судалгааны ажлын зорилго нь ХХМТ-ийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын тавьж буй шаардлага болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр дотоодод мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын инженерийн болон менежментийн хөтөлбөрийн харьцуулсан судалгааг хийсний үндсэн дээр салбарын хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын дүгнэлт гаргахад оршино.

Тооцоолох хэл шинжлэлд өргөн хэрэглэгдэж буй үг зүйн загварыг судалж, монгол хэлний хэл шинжлэлд хэрхэн хэрэглэж болохыг харуулах энэхүү сул орон зайг бага ч болсон нөхөж монгол хэлийг цахим орчинд боловсруулахад зориулсан онол арга зүй, практик арга аргачлалыг боловсруулах. Цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор монгол хэл, кирилл болон монгол бичгийг компьютерээр боловсруулах чиглэлд олон судалгаа шинжилгээ хийх, холбогдох программ хангамж хөгжүүлэхэд шаардагдах онолын судалгаа хийж гүйцэтгэх, зарим нэгэн программ хангамж боловсруулж турших, хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийг цахим орчинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах. Мэдээллийн технологийн хөгжлийн шинэ чиг хандлага болж буй “машин сургалт”-ын төрөл бүрийн технологи, арга зүйг монгол хэлний цахим боловсруулалтанд ашиглаж компьютер хэл шинжлэлийн судалгааныхаа үр дүнг сайжруулан холбогдох туршилтыг хийж гүйцэтгэх.

Мэдлээллийн технологийн хурдац биднийг нэг унтаад сэрэхэд шинэ шинэ технологийн шийдлээр баяжигдан гарсаар байдаг нь биднийг урагш харж тэмүүлэхэд их үүргийг гүйцэтгэдэг билээ. Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2020 оны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 1 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд цахим сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн платформыг хөгжүүлэх, цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулж цахим агуулга, хичээлийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүх насны иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжих, тэгш хамран сургах боломж нөхцөлийг бүрдүүлэх, багш бүрийг компьютержуулэх, “Ухаалаг сургууль”, “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх, бүх шатны боловсролын байгууллагыг мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, багшийг мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан сургалт явуулах арга зүйд сургах, багшийн үндсэн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрт цахим боловсролын агуулга түлхүү оруулах, мэдээлэл, харилцаа холбоо технологийн өндөр ур чадвартай боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын үйлчилгээг цахимжуулах зэрэг зорилт, чиглэлүүд тусгагдсан.

Эрчим хүчний системд ухаалаг технологи, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх туршлага

Энэхүү судалгаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдол бүхий ОУЦХБ-ын зөвлөмжийн дагуу хийгдсэн анхны үндэсний хэмжээний түүвэр судалгаа юм

Судалгаа