Хайлтын үр дүн

35 илэрц олдлоо.

/ 2020 он

Энэхүү ШУТС-аас санхүүжих, БОАЖЯ-ны захиалгат төслийн ажлын хүрээнд сансрын Ландсат хиймэл дагуулын 2000, 2010, 2013-2018 оны жил бүрийн мэдээ, М1:100000 топозургийн тус тус мэдээгээр усны талбайг тодорхойлов. Энэ судалгаанд хамрагдсан байгалийн бүс, бүслүүр, нуурын гарал үүслийг төлөөлөхүйц их, том, томоохон, жижиг 93 нуурын усны түвшний GPSийн хэмжилт, гүн, талбайн хэмжилтийг хийхээр төлөвлөсөн болно. Эдгээр хэмжилт, судалгаанд үндэслэн нууруудын усны нөөцийн 2013-2018 оны жил бүрийн хэмжээг тогтоож, байнгын хяналт шинжилгээг бүрдүүлэх аргачлалыг боловсруулахад судалгааны зорилго оршино. Нууруудын эдгээр шинэ мэдээг усны горимын ажиглалтын үр дүнтэй хослуулан тэдгээрийн динамикийг тогтоох, уур амьсгалын өөрчлөлт, усны тэнцлийн элементүүдийн орон зай, цаг хугацааны өндөр нягтралтай мэдээллийг бүрдүүлж, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, дасан зохицох шинэ үр дүнг гаргасан нь энэхүү төслийн шинэлэг үр дүн болно.

/ 2019 он

Монгол орны Хөвсгөлийн уулын тайгархаг тойрогт түгээмэл тархсан, ашиглалтанд ихээр өртдөг цайны ургамлуудын тархац, нөөцийг тогтоох, эмийн болон ашигт цайны ургамлын амьд цуглуулгыг үр, суулгацаар бүрдүүлж ex situ нөхцөлд тарималжуулах анхдагч судалгааг хийх

/ 2018 он

Монгол орны хуурай бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимжихийн хирээр байгалийн нөөцийн ашиглалт ялангуяа усны нөөцийн хомсдол хязгаарлах хүчин зүйл болж олон мянган жилээр тэжээгдэж хуримтлагдсан бага хэмжээний ордуудыг экологийн хязгаараас хэтрүүлэн ашиглах болж байгаа нь байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд төдийлэн зохицохгүй болж байна. Өмнөд говийн бүс ашигт малтмалын арвин нөөцтэй боловч унд ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг хангах боломж хязгаарлагдаж улсын эдийн засгийн хөгжлийг тэтгэх шаардага, байгаль орчныг хамгаалах, бүсийн экосистемийг хамгаалахтай холбогдуулан БОАЖЯ боломж эрэлхийлж энэхүү “Усны нөөцийг хуримтлуулах, нэмэгдүүлэх, газрын доорх усны ордыг зориудаар арвижуулах судалгаа” ШУТТ санаачлан дэвшүүлсэн байна. БСШУ-ы Яамны зарласан төслийн шалгаруулалтад ХААИС-ийн багш нарын /Мөнхтуяа/ баг, манай хүрээлэнгийн Усны Нөөц Ус Ашиглалтын Салбар гэсэн хоёр баг орж манай хүрээлэнгээр гүйцэтгүүлэх шийдвэр гарсан байдаг. Газрын доорх усыг зориудаар арвижуулах арга манай оронд төдийлэн нэвтрээгүй, магадгүй шаардлага тулгараагүй байсан болохоор Говийн бүсийн уул уурхайн үйлдвэрлэийн усан хангамжийн бэрхшээлтэй тулмагц үер борооны усыг боож газрын хэвлийн усыг нэмэгдүүлэх, усны нөөцтэй зарим хотгороос ус шилжүүлэх хүртэл санал гаргаж, хэрэгжүүлэх боломжийг мэргэжлийн байгууллага руу хандаж шинжлэх ухааны үндэслэл, аргачлал зөвлөмж боловсруулж өгөхийг хүсдэг болжээ. Хөгжингүй улс орнууд зориудын арвижуулалт, тэжээмжээр ихээхэн ажиллаж энэ асуудлаар эхлэх гэж байгаа Манай улсад чиг зааж байгаа юм. Монгол орны байгаль цаг уурын өгөгдөл юу билээ, түүнд зохицох тийм арга, технологийг бид нутагшуулах шаардлагатай байгаа юм. Мөн манай оронд энэ чиглэлээр юу хийж ямар үр дүнд хүрсэн бол гэдэг асуулт гарна. Бид байгалийн усны эргэлтийн үйл явцын хүрээнд юуны өмнө борооны ус хуримтлуулан том, бага хотгоруудын газар доорх усыг арвижуулдаг байгалын үйл явцыг мэднэ. Харин туршилт хийсэн үндэслэлтэй мэдээлэл хуримтлагдаагүй байна.

/ 2015 он

Монгол орны хэмжээнд байгалийн бүс, бүслүүрийн шинэ зураг зохиох зайлшгүй шаардлагатай байна. Байгалийн бүс, бүслүүрийн тухай эрдэмтэн судлаачид өөр өөрийнхөөрөө санал дэвшүүлж иржээ. Өмнөх байгалийн бүс, бүслүүрийн зургуудад (1) байгалийн бүс, бүслүүрийг оновчтой нэрлэх асуудал дутагдалтай байсан, (2) байгалийн бүс, бүслүүрийн хил зааг төдийлөн тодорхой бус, тойм төдий байсан, (3) ойт хээр нь байгалийн бүс, бүслүүрийн алин болох нь маргаантай байсан, (4) говь, цөлийн бүсийн хил зааг, хамрах нутаг ихээхэн өөрчлөгдсөн, (5) зарим байгалийн бүс, бүслүүрүүд өөр бүсэд хамрагдах болсон гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр байгалийн бүс, бүслүүрийн хилийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, байгалийн бүс, бүслүүрийн шинэчилсэн зураг хийх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. Ландшафт-экологийн орон зайн ялгарал үүсч, тэдгээрийн хил өөрчлөгдөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь газрын гадарга бөгөөд уур амьсгалын нөлөөгөөр илрэх өргөргийн бүсийн тархалтад нөлөөлж байгалийн бүс, бүслүүрийн хилийн хамрах орон зайн тархалтын хэлбэрийг бүрдүүлдэг.

/ 2020 он

Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна.

Ойн Газар / 2018 он

Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2018 онд Булган аймгийн ойн санд хийгдсэн ой зохион байгуулалтын ажлын тайлан. Энэ удаагийн ой зохион байгуулалтын ажлын зорилго нь Булган аймгийн ойн сангийн төлөв байдал, ойн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтоож ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, тархалтын зургийг шинэчлэн боловсруулах явдал юм.

Ойн Газар / 2023 он

Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2019 онд Сэлэнгэ аймгийн ойн санд хийгдсэн ой зохион байгуулалтын ажлын тайлан. Энэ удаагийн ой зохион байгуулалтын ажлын зорилго нь Сэлэнгэ аймгийн ойн сангийн төлөв байдал, ойн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтоож ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, тархалтын зургийг шинэчлэн боловсруулах явдал юм.

Ойн Газар / 2023 он

Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2020 онд Өвөрхангай аймгийн заган ойн санд хийгдсэн ой зохион байгуулалтын ажлын тайлан. Энэ удаагийн ой зохион байгуулалтын ажлын зорилго нь Өвөрхангай заган аймгийн ойн сангийн төлөв байдал, ойн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтоож ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, тархалтын зургийг шинэчлэн боловсруулах явдал юм.

Ойн Газар / 2020 он

Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2020 онд Ховд аймгийн ойн санд хийгдсэн ой зохион байгуулалтын ажлын тайлан. Энэ удаагийн ой зохион байгуулалтын ажлын зорилго нь Ховд аймгийн ойн сангийн төлөв байдал, ойн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтоож ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, тархалтын зургийг шинэчлэн боловсруулах явдал юм.

Ойн Газар / 2020 он

Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2020 онд Увс аймгийн ойн санд хийгдсэн ой зохион байгуулалтын ажлын тайлан. Энэ удаагийн ой зохион байгуулалтын ажлын зорилго нь Увс аймгийн ойн сангийн төлөв байдал, ойн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтоож ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, тархалтын зургийг шинэчлэн боловсруулах явдал юм.

Соёлын яам / 2021 он

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах суурь судалгаа

Тус аймгийн ойн сан болох Хэрлэн голын дагуух бургасан шугуйг түймэр, хөнөөлт шавж, бэлчээрлэлтийн нөлөө болон хууль бус үйл ажиллагаанаас нутгийн иргэдийн идэвх оролцоотойгоор хамгаалж, нөхөн сэргээхэд ойн менежментийн төлөвлөгөөний зорилго оршино.

“Орчны цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлын судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй нийтийн үйлчилгээний газрууд болон цахилгаан эрчим хүчний 110/35/10 кВ-ын ба 35/10 кВ-ын дэд станцууд, 110, 35 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам болон троллейбусны 600 В-ын хүчдэлтэй шугамын орчинд цахилгаан соронзон орны хүчлэглүүдийн ба орчны агаарын чанарын үзүүлэлтүүд (даралт, температур, чийгшилт, нүүрс хүчлийн хий 𝐶𝑂2)-ийн хэмжилт хийж үр дүнд дүн шинжилгээг гүйцэтгэсэн болно.

Өнгөн хөрсний хүнд элементийн бохирдлын үнэлгээг цогц явуулах, олон улсад орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй атомын спектроскопи, олон хэмжээст ба геостатистикийн, экологи-геохимийн аргазүй, аргачлалыг нэвтрүүлэх, хөрсний хүнд элементийн бохирдлын мониторингийн систем бий болгох зорилготой.

Мэдээлэл, холбооны технологийн эрчимтэй хөгжлийг дагаж цахилгаан соронзон долгион(ЦСД) ашигласан технологийн хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал үүрэн холбоо, утасгүй интернэт, ухаалаг гар утас өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Ийнхүү радио дамжуулалд суурилсан технологи нэмэгдэхийн хэрээр цахилгаан соронзон долгионы үүсгүүрүүдийн тоо нэмэгдэж, улмаар тэдгээрийн чадал, хамрах хүрээ, ажиллах давтамжаас хамаарч радио долгионы бохирдол ихсэн хүн, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхий эрүүл мэндийн байгууллага(WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна. Монгол Улсын хувьд Улаанбаатар хот болон бусад хотууд, аймгийн төвүүдийн хэмжээнд радио долгионы үүсгүүрүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд үүрэн холбооны бааз станц, утасгүй интернэтийн WiFi сүлжээний төхөөрөмжүүд нягтрал ихтэй ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор ЦСД-ны бохирдлыг үнэлж дүгнэсэн бүрэн хэмжээний судалгаа хийгдээгүй байна. Иймээс төслийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлыг тодорхойлох, хэрхэн бууруулах, хянах талаар санал зөвлөмж боловсруулахаар ажилласан. Судалгааны ажлын хүрээнд харьцуулах, хэмжилт туршилт хийх, загварчлах, тооцоолох, задлан шинжлэх, нэггтгэн дүгнэх зэрэг эмпирик болон онолын судалгааны аргуудыг ашигласан. Тодруулбал, олон үүсгүүрээс дамжуулж байгаа ЦСД-ны оронгийн хүчлэгийн нийлбэр утга тухайн цэгт ямар байхыг тооцоолдог нэгдсэн загвар одоогоор бий болоогүй байгаа учраас хэмжилтийн аргыг үндсэн арга болгон сонгон авч, тодорхой цэгүүдэд хэмжилт туршилт хийж үр дүнг боловсруулан, загварчлах замаар ЦСД-ны бохирдлын төлөв байдлыг тодорхойлсон. Мөн ЦСД-ны оронгийн хүчлэгийн Хүлцэх Хамгийн их Нөлөө(ХХН)-г тодорхойлох, бохирдолд хяналт шинжилгээ хийх арга аргачлал, байнгын хяналтын нэгж байгуулах санал, зөвлөмж боловсруулсан.

Судалгаа